Кутюр загварын долоо хоног: Christian Dior Haute Couture, намар-өвөл 2017
Загварын ордны 70 жилийн ойн баярт зориулж Мария Грация Кьюри Dior-ын архивыг сөхөж байна
Мария Грация Кьюригийн хоёр дахь кутюр цуглуулга өмнөхөөсөө тэс ондоо болжээ. Энэ удаад кутюр загварын шоу Dior ордны 70 жилийн ойн баяртай давхацсан тул цуглуулга бүхэлдээ Кристиан Диорын дуртай зүйлс, мөн тэр дундаа түүний аялах хүсэл тэмүүлэл дээр суурилжээ. Кьюригийн хэлж буйгаар тэрээр энэ удаад загварын ордны архивыг сөхөж, эртний эсгүүрүүдээс санаа аван ажилласан гэнэ. Тэр эртний загваруудад орчин үеийн уур амьсгал оруулснаар ийнхүү кутюр цуглуулгыг бүтээжээ.
Шинэ цуглуулгад Мария Грация Кьюрийгийн нэрийн хуудас болсон үлгэрийн мэт хөнгөн даашинзуудаас гадна мөн эрэгтэй хослолын зузаан материал ба тэгш өнцөг бүхий эсгүүр нэмэгдэж, феминист тунхаглал бий болгож байлаа. Энэ жилийн намар-өвөл 2017 улирлын кутюр цуглуулгаас улс орон болон тивүүдээр аялж, шинэ зүйлс олж нээхийг хүссэн бүсгүйн хувцасны шүүгээг бүрдүүлж болно. Энд практикт тустай урт пальто, байгальд болон хотын гудамжинд өмсөж болох комбинзон загварын нэхий, мөн Токио хотыг санагдуулам кимоно гэх мэт хаа ч явсан тухайн орчинтойгоо уусах төрөл бүрийн загварууд орсон байна.
Үндсэн элементүүд: Пальто, даашинз, кимоно, комбинзон загварын нэхий
Үс засалт ба нүүр будалт: Байгалийн үс засалт ба нүүр будалт
Үндсэн өнгөнүүд: Саарал, хар, улаан
Стилистик аргачлал: Хувцас олон давхарлах аргачлал
Аксесуар: Эсгий бүрх малгай, бэлхүүс тодотгосон бүс
Бүтээлч санааны эх үүсвэр: Christian Dior ордны архив
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт