Jil Sander-ын цуглуулгыг анх харахад юуны түрүүнд том, зугаатай малгайнууд нүдэнд туслаа
Родольфо Пальялунга минималист аргачлалаар хувцас хийсэн хэвээр байна. Энэ удаад түүний минимализм урьд өмнөхөөсөө илүү зөөлөн шинжтэй болжээ. Цуглуулгад нэг ч огцом шугам ороогүй бөгөөд торгон, илгэн бас гялалзсан материалууд нүдэнд маш зөөлхөн, тайван харагдлаа.
Пальялунга цуглуулгаа цайвар өнгийн, торгон материалтай, намирсан даашинз, юбка ба коовтоор эхлүүлж мөн хар цагаан өнгийн ижил загваруудаар дуусгалаа. Эдгээр хувцас хооронд гич шар өнгөтэй цув олны анхаарлыг татаж, мөн өмд эсвэл юбка цамцаас бүрдсэн хослолууд сонирхолтой санагдлаа. Дизайнер ба түүний баг энэ удаад хувцсаа бүтээхдээ нууц биш харин ил гарсан оёдол ашиглажээ. Нэг бол бөөгнөрсөн, нэг бол өргөгдсөн даавуунуудыг анзаарахад загваруудын ерөнхий эсгүүр нэлээд өвөрмөц байсан нь харагдана. Харин пальто, даашинзуудын мөрөн дээрх хайчилбарууд маш цэвэрхэн, цэгцтэй хийгджээ. Цуглуулгын бас нэгэн сонирхолтой шийдэл бол олон давхарга даавуунуудыг хооронд нь харагдахуйц байдлаар тогтоосон даашинзууд юм. Аксесуарын хувьд гэвэл зочид том хэмжээтэй, зугаатай малгайнуудаас нүдээ салгаж чадсангүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт