Энэ намар-өвлийн шинэ цуглуулгыг танилцуулж байна
Эрс тэс уур амьсгалтай манай оронд загварын хувьд хамгийн тохиромжтой сонголт бол дулаахан, хөнгөн, биед эвтэйхэн ноолууран хувцас байдаг. Говь брэнд харин энэ намар-өвлийн коллекцидоо зориулан үндэсний хэв маяг, уламжлалт амьдралын хэмнэл, мал аж ахуйг харуулсан тун өвөрмөц зураг авалт хийсэн нь бидний анхаарлыг шууд л татлаа.
Байгалийн хөрслөг бор өнгийг 2021 оны тренд өнгө болох цахирмаа цэцгийн зөөлөн ягаан өнгөтэй хоршуулсан нь тун мэдрэмжтэй бөгөөд ихэмсэг харагдаж байлаа. Ялангуяа өдөр тутмын классик загварууд дээрээ цэцгэн принт урласан нь коллекцийг илүү онцгой болгож, эмэгтэйлэг дэгжин дүр төрхийг бүрдүүлжээ. Харин тод улбар шар өнгө болон нарийн судлууд оруулж өгсөн загваруудаа сүүлийн үед эргэн ирээд буй өргөн загвартай жийнстэй хослуулсан нь "effortless cool" стилийг бүрдүүлж болохыг харууллаа.
Эрэгтэй загваруудын хувьд байгалийн ногоон, саарал, хул шаргал зэрэг завсрын өнгүүдийг голлосон ба десант хээг абстракт хэлбэрээр оруулж өгснөөр загваруудыг илүү сонирхолтой, дахин давтагдашгүй болгожээ. Үүнээс гадна Говь брэнд хоёр талаар өмсдөг пальто болон сонгодог загваруудаас гадна "color-blocking" буюу өөр өнгүүдийг зэрэгцүүлсэн техник ашиглан цуглуулгаа илүү баялаг болгож өгсөн байна.
Энэ дашрамд дурдахад Говь брэндийн намар-өвөл 2020 цуглуулгын танилцуулгын арга хэмжээ энэ сарын 23,24,25-ний өдрүүдэд Галлериа Улаанбаатар салбар дэлгүүрт зохион байгуулагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт