Rag & Bone-ы хаврын цуглуулгад америк брэндийн бүхий л онцлог оржээ. Спорт, цэргийн, 1990-ээд оныхныг минимализм болгосон Лангийн хобби эндээс харагдана
Энэ намар Маркус Уэйнрайт болон Дэвид Невилл нар Rag & Bone-ыг бүрдүүлдэг гол стилийг цоо шинэ өнцгөөс харж болохоор байлаа. Даашинзны нэгдэл, хувцасны бүтэц нь уламжлал ёсоор зөөлөн, халирхай байсан ч тэд хурц, маш түрэмгий байдлын нэгээхэн хэсэг болжээ. Яагаад гэвэл тэднийг арьсан өмд, лакадсан, хэлхэгэр хүрэм, спорт өмд, сунадаг битүү босоо захтай цамц зэрэг хүрээлж байсан юм. Ийм байдал нь үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц харагдана. Бид лав иймэрхүү төрхөөр хувцасласан охидод хэт ойртож чадахгүй. Харин тэдний стилийг хажуунаас нь биширнэ. Тэдний дүр төрх нь маш загварлаг бөгөөд аюултай байсан юм.
Хэдий хаврын цуглуулга мөн л бат бөх, cool байсан ч нэг ч зүйл нь намрын цуглуулгын даашинзны нэгдлийн тэр л эффектийг гаргаагүй байлаа. Бүгд л догь, мөн түрүү удаагийн төрх шиг маш нэгдмэл юм. Харин спортлог, 1990-ээд оны минимализм, цэргийнх мэт хэдий ч дараагийн танилцуулга хүртэл нүд унагаан, "Ямар амжилттай зүйл болж өнгөрөв өө! Үүнийг заавал ашиглах хэрэгтэй!" гэж бодож явахгүй шүү дээ. Бидний гайхаад байгаа учир нь өмнөх танилцуулга маш сайн байж, энэ удаагийн цуглуулга муу болсонд биш юм.
Rag & Bone байгаа цагт бидэнд цэргийн хэв маяг хэзээ ч уйтгартай санагдахгүй. Уэйнрайт, Невилл нар өөрсдийн цуглуулгад ихэнхидээ цэргийн хэв маягийг оруулдаг ч нэг хэвийн санагддаггүй нь гайхалтай. Энэ удаагийн Rag & Bone-ы философи нь хар комбинзон болон өмсөхөд хүндэдмээр дөрвөлжин хэлбэрийн хүрэм (мөн төгс тэгш өнцөгт) том халааснуудтай байлаа. Уламжлал ёсоор ихэнхи хэсгийг Хельмут Лангийн минимализмийг спортлог болгожээ. Торгомсог бомберыг зүгээр л халхалсан мэт богино топ, арьсан юбка, спорт өмдтэй хослуулсан байлаа. Олон төрлийн даашинзыг бүдүүлэг хүрэмтэй өмсгөсөн байх аж. Ханцуйтай энгийн урт болон өвдөг хүрсэн даашинз нь захаасаа авахуулаад ирмэг хүртлээ хайчилсан, нүхэлсэн мэт юм. Невилл болон Уэйнрайтийн иймэрхүү дүр төрхүүд нь муугүй л болж. Урт хантааз, сул өмд, хүрэм болон хоолойтой захтай, нэг мөртэй минималист даашинзанд дизайнерууд цул цагаан төрхийг оруулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт