Tommy Hilfiger, хавар-зун 2018

Tommy x Gigi хамтарсан төслийн сүүлийн цуглуулга

Нэг хоногийн өмнө Милан хотноо зохион байгуулагдсан Tommy Hilfiger брэндийн загварын шоу загвар өмсөгч Жижи Хадидтай хамтран гаргасан сүүлийн цуглуулга болж байгаа юм. Танилцуулагдсан даруйдаа худалдаанд гарах хавар-зун 2018 цуглуулгын гол сэдвээр Formula 1 авто уралдаан сонгогдсон бөгөөд шоу зохиогдсон орчин, цуглуулгын загварууд гээд бүх зүйлс уг сэдвийн дагуу хийгджээ. Улаан, цагаан, цэнхэр болон хар гэх тод өнгөнүүд давамгайлсан шинэ загварууд савхин материалаар хийгдэж, спорт эсгүүртэй байсан нь шинэ мянганыханд гарцаагүй таалагдана. Бичигтэй богино футболка, спорт цээживч, oversize бомбер хүрэм, галбир тодотгосон бикинигээр гоён тайзан дээгүүр алхах Белла, Жижи болон бусад орчин цагийн It моделиуд залуу үеийнхний анхаарлыг Tommy Hilfiger брэнд руу татах үндсэн зорилготой байсан бөгөөд энэ зорилгодоо ч хүрч чадлаа. "Tommy Hilfiger-ийн хувцаснууд хэтэрхий энгийн биш атлаа чөлөөт, хэтэрхий хуучинсаг биш атлаа сонгодог байж чаддаг" хэмээн шүүмжлэгчид хэлж байсан юм. Энэ брэнд нь үүсгэн байгуулагдаад 33 жил болж байгаа ч одоог хүртэл уралдаанаас гаралгүй, амжилттай яваа нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж чадсантай шууд холбоотой. Мөн мэдээж хэрэг Жижи Хадидын алдар нэр брэндэд эерэгээр нөлөөлсөн гэдэгт маргах зүйл үгүй биз ээ.

Buro.Mongolia

2018-02-27, 18:00