Тоть, нохой, гахай: Амьтдын дүрд хувирсан Collina Strada брэндийн загварын шоу

Нью-Йоркийн загварын долоо хоног эхэллээ

Ямагт байгальд ээлтэй арга замаар хувцсаа урлахыг зорьдог Нью-Йоркийн Collina Strada брэнд энэ удаа байгальтайгаа бүр ч илүү уусан нэгэн цул болохыг сонгосон нь намар-өвөл 2023 цуглуулгын загварын шоунаас харагдлаа. Бүтээлч захирал Хиллари Таймур тайзнаа алхах моделиудын нүүрийг гахай, тоть, нохой болгон хувиргаж, мөн амьтдын чих, эвэр, сахлыг нэмэлт деталь болгон оруулсан байв. Шоуны туршид загвар өмсөгчид архирах, шувуу жиргэх, нохой хуцах чимээнд алхсан төдийгүй цээж тэнэгэр, харц дээшээ модель алхалтын талаар ор тас мартаж харин дөрвөн хөллөх, мөлхөх, гүйж дэвхцэх байдлаар жижиг хэмжээний жүжиглэсэн тоглолт үзүүлсэн юм.

Хүмүүсийг гайхшируулсан бас нэгэн зүйл нь моделиудын бүрэлдэхүүн байлаа. Кедди Миттендорф, Томми Дорфман, Аарон Филип зэрэг алдартай моделиуд болон жүжигчид тайзнаа алхжээ.

Цуглуулгын хүрээнд танилцуулсан загваруудын хувьд урьдын л адил эклектик хэв маягтай болжээ. Өнгө алгалсан зохицол болон төрөл бүрийн угалз хээний шийдэл нь анти-фэшн урсгалын тусгал буюу орчин үеийн загварыг эсэргүүцэж буй мэт харагдана. Үүний сацуу Collina Strada зөвхөн кутюр шоунаас л олж үзэхээр чадвар шаардсан хатгамал, цацаглуулж оёсон хормой гэхчлэн элементүүдийг хувцсандаа шингээсэн байна.

Buro.Mongolia

2023-02-14, 12:48