Парисын каллиграфич Николя Ушенир
Театр өлгүүрээс эхэлдэг бол аливаа загварын шоу долоо хоногийн өмнөөс зочдын гар дээр очдог урилгаас эхэлдэг билээ. Урилга бүр тусгайлсан урлагийн бүтээл мэт байхаас гадна уригдсан хүн бүрийн нэрийг гоёмсгоор бичдэг. Тиймээс Dior эсвэл Chanel зэрэг аливаа том загварын ордон ийм нандин дугтуйг хүлээж авахад түүнийг Парисын хамгийн шилдэг каллиграфич Николя Ушенирын гараар бичсэн гэдэгт итгэлтэй байж болно.
Ингээд бодоход загварын шоуны урилгыг хэн бичсэн нь тийм ч чухал биш юм шиг. Тэгээд ч Grand Palais-ийг Chanel гэсэн хаягтай аварга супермаркет болгон хувиргаж мөн Dior-ын үзүүлбэрийн орон зай нь шидэт мэт цэцэгсээр дүүрч, үлгэрийн ой мэт болон хувирсан байхад ийм гараар бичсэн урилгууд тийм чухал гэж үү? Гэвч үйл явдлаас урьдчилж өөрийн тань нэртэй энэхүү нямбай ил захидлыг гартаа барин, Хатагтай Х эсвэл Эрхэм Ноён Н гэж уншихад сэтгэл хөдлөл тун өндөр байна гэдэгт итгэж болно. Яагаад гэвэл энэ л алга дарам цаас нөгөө шидэт, үл мэдэх, хачирхалтай газарт хэдхэн хоногийн дараа таныг нэвтрэх зөвшөөрөл бас алтан түлхүүр тань байхаас илүүтэйгээр тухайн үлс оронд таныг бүгд танин мэддэгийн илэрхийлэл болох билээ. Нөгөө "Загвар" гэсэн булангийн үл ойлгогдох хэн нэгэн редакторыг биш, харин зөвхөн таныг, Хатагтай Х-ыг урьжээ. Тиймээс ийнхүү дээд зиндаанд зэрэгцэн оршиж байгаа нь таны хувьд ямар ч цүнхэн дээр сийлбэрлэсэн нэр эсвэл цээжин дээр хатгасан нэрний тань эхний үсгүүд байхаас илүүтэй мэдрэмж. Энэхүү мэдрэмжийг бидэнд арав гаран жил томоохон загварын ордонгуудтай хамтран ажиллаж, урилгуудыг нь бичиж, үсгийн хэв загвар ба эмблемүүдийг нь бэлтгэж тусалдаг каллиграфич Николя Ушенир бэлэглэдэг билээ. Түүний зургийг бид сэтгүүлийн гялгар хавтаснаас магадгүй хэзээ ч олж харахгүй ч тэр загварын ертөнцийн нууцлаг нэгэн дотны гишүүн бөгөөд түүний нөлөөг дутуу үнэлж болохгүй.
Тэрбээр Парисын "Jean-Gabriel Mitterand Gallery"-д туслахаар ажиллаж байсан ба бүхий л томоохон цуглуулагч нартай харилцаж, галерейнуудтай хамтарч ажилладаг байжээ. Ингээд нэг өдөр тэрбээр үйл ажиллагаануудын урилгыг бүх найзууддаа гараар бичиж түгээвэл илүү аятайхан юм байна гэж ухаарчээ. Энэ нь аливаа хүний нэрийг цахим захидал дээр шивэн гаргаснаас тухайн хүнийг хүндлэх хамаагүй тансаг хэлбэр гэж ойлгожээ. Тухайн үед тэрбээр энэ санаа нь амьдралынх нь гол ажил болно гэдгийг огт төлөвлөөгүй байснаас гадна каллиграфич хүн ямар байдаг тухай огтхон ч ойлголтгүй явсан ба зөвхөн өөрийн гараар урлан бүтээсэн зүйлээсээ л таашаал авч байжээ. Түүний санаа биелж: хүмүүс ийм дотно зурвас авахдаа илүү эелдэгээр хариулахаас гадна тун удалгүй Ушенирын хэв маягийг таньдаг болсон ба урлагийн ертөнцөөс хальж дэлгэрсэн байлаа.
Одоо Николя Ушенираар урилгаа бичүүлдэг загварын ордонгуудаас дурдвал Dior, Balmain, Miu Miu, Louis Vuitton, Balenciaga гээд үргэлжилнэ. Эдгээр нэрнүүд хэдийгээр үйлчлүүлэгчдийн бүрэн жагсаалт болохгүй ч ямар хүндлэлтэй ажил эрхэлдэг болохыг нь илтгэж чадах нэрс биз ээ. Та төсөөлдөө, түүнийг загварын долоо хоног болохоос өмнөх долоо хоногт 15 мянган урилгыг гараараа бэлтгэж байна гэдгийг. Тэгтэл нэг жилд загварын долоо хоногууд даруухнаар бодоход зургаан удаа болдог. Үүнээс гадна тэрбээр загварын орднуудад тухайн брэндэд нь тусгайлан зориулсан хаяг эмблемны загвар болон Францдаа алдартай "график дүрслэлүүд", товхимлуудыг бэлтгэж өгдөг. Үүнд ашиглаж буй үсгийн хэв, өнгөний зохицолдоо, ямар ч гадарга дээр байршуулж болох загварыг нь хаана байршуулах, донжоо олсон байх эсэх, ордны уур амьсгал үндсэн санаатайгаа уялдсан эсэх гээд олон ур ухаан шаардсан ажлуудыг гүйцэтгэдэг.
"Ушенир нь бренд тус бүрт өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маяг бий болгож өгдөг. Та төсөөлдөө, түүнийг загварын долоо хоног болохоос өмнөх долоо хоногт 15 мянган урилгыг гараараа бэлтгэж байгааг"
Каллиграфич болоход юу хэрэгтэй вэ? "Тайван байх, мөн аливааг байнга шинжин судлах чадвараар тухайн брэндын онцлох шинж тэмдгүүдийг нь олж харах нь чиний тэдэнд урлаж өгөх ажлыг онцгой болгож чадна гэсэн үг" - гэж Николя хэлж байна. Тэгээд л болоо гэж үү? Бодоход энэ мэргэжлээр хэн ч ингэж ажиллаж чадах юм шиг атлаа зөвхөн Ушенир л одоо хүртэл ганцаараа энэ мэргэжил дотроо давтагдашгүй од нь байсаар. Мянга мянган урилган дээр гараараа мутарлан суух нь тэр болгонд байх тэвчээр биш биз ээ. Нэн ялангуяа загварын долоо хоногийн яаралтай үед энэ нэн хэцүү ажил байх нь ойлгомжтой. "Каллиграфичин байх нь нэгэн бодлын бүжигчин байхтай төстэй гээд тэрбээр нэмж хэлэхдээ "Мундаг болхын тулд өдөр бүр сургуулилах хэрэгтэй". Николя хамгийн зөв дадлагаа өөрийн ажлаа гэж боддог. Бас үргэлж хаяг, эмблем, шивээсний загвар, захидал, сэтгүүл сонингийн зураг дүрснүүдийг ажиглаж, шинжиж явна. "Боломж гарсан үедээ би юм бичих дуртай" гэж тэрбээр хэлсэн. Харин энэ бүхэн миний хувьд хүнд хөдөлмөр ч юм уу эсвэл сургалт гэж огт санагддаггүй. Энэ чинь миний ажил, тэр тусмаа миний гүн сонирхол юм" гээд бахархангуй инээмсэглэнэ.
2015-06-25, 09:33
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт