Шинэ жилийн төрхийг илүү загварлаг болгох гол аксесуар: Урт бээлий

Урт бээлийгээр үдшийн төрх бүтээх 4 төрлийн стайлинг аргачлал

Хавар-зун 2022 улирлаас эхлэн чиг хандлага болсон тохой давсан урттай бээлий одоог хүртэл эрэлттэй аксесуар хэвээр байна. Etro, Victoria Beckham, Alexander McQueen, Rokh, MM6 Maison Margiela зэрэг загварын орднууд цуглуулгаараа дамжуулан урт бээлийний давлагаа эхлүүлж, давхар өөрсдийн гэсэн загварчлах аргачлалыг толилуулсаар байгаа юм. Түүнчлэн энэ нь Рианна, Дуа Липа, Бейонсе, Алекса Деми, Никола Пельц, Ким Кардашьян болон бусад маш олон алдартнуудын улаан хивсний ёслолын сонголтоор тодорсон билээ. Тэгвэл шинэ жилийн үдэшлэг, хүлээн авалтууд түгээмэл зохион байгуулагддаг арванхоёрдугаар сар ирсэнтэй холбогдуулан энэхүү акесуар дээр бүр ч илүү анхаарал төвлөрч эхэллээ.

Урт бээлийг та Викториа Бэкхемийн зөвлөсний дагуу макси даашинзтай, эсвэл Ирина Шейкийн харуулсан шиг энгийн цагаан футболкатай гэх зэрэг олон төрлөөр тохируулан өмсөж улиг болоогүй шинэ жилийн төрх бүрдүүлэх боломжтой.


Урт бээлий + Макси даашинз

Solace London |  Даашинз
Cornelia James | Өдөн чимэглэлтэй бээлий
Amina Muaddi | Гар цүнх
ISABEL MARANT | Мөнгөлөг ээмэг

Урт бээлий + Футболка, юбка

Christopher Kane |  Футболка
The Row | Юбка
Cult Gaia |  Гар цүнх
Amina Muaddi | Чокер
Agnelle | Бээлий

Урт бээлий + Майк, жийнсэн өмд

Paco Rabanne | Топ
Peter Do | Өмд
Maison Margiela | Бээлий
Mach & Mach | Өндөр өсгийт

Урт бээлий + Мини даашинз

Nensi Dojaka | Даашинз
The Attico | Өндөр өсгийт
Fruity Booty | Бээлий
Justine Clenquet | Чокер

Б.Энххүслэн

2022-12-07, 14:44