Valentino-гийн нэрийн хуудас болсон улаан болон ягаан өнгөний нийлбэр мэт харагдах “Viva Magenta” нь 2023 оны гол өнгөөр нэрлэгдсэн билээ. Pantone хүрээлэнгээс жил бүр зарладаг өнгөнүүд нь хувцас загварын салбарт чухал нөлөө үзүүлдэгтэй холбогдуулан бид "Viva Magenta"-г загварчлах таван төрлийн стилистик аргачлал танилцуулж байна.
Юун түрүүнд та энэхүү ягаавтар туяатай улаан өнгө хэтэрхий тод байна хэмээн өдөр тутамдаа өмсөхөөс эмээх хэрэггүй. Учир нь тус өнгөөр допамин ялгаруулам гэгээлэг, романтик төрх бүрдүүлж болохоос гадна гранж хэв маягтай бараан, тэрслүү хувцаслалт ч бүтээх боломжтой юм.
Хэрэв та аливаа чиг хандлагыг туршиж үзэхэд үргэлж бэлэн байдаг загварын хорхойтнуудын нэг бол Кристофер Жон Рожерсын харуулсан шиг монохром байдлаар загварчлаарай. Харин өнгөний туршилтаа жижгээс эхлэхийг хүсэж байгаа бол ороолт, бээлий, аль эсвэл малгай гэхчлэн өвлийн улиралд хамгийн их өмсдөг аксесуаруудаас эхлээрэй. “Viva Magenta” өнгө таны хувцаслалтыг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц болгож чадна.
Макси юбка
Монохром төрх
Аксесуар
Давхарлах аргачлал
Трико
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт