Загварын түүх
Загварын долоо хоногийн өнгө төрхийг тодорхойлдог зүйлсийн нэг бол эргэлзээгүй шоуны зочид билээ. Тэд улирал бүрийн чиг хандлагыг тодорхойлж, загвар зохион бүтээгчдийн шинэ загваруудтай анхлан танилцахаас гадна тухайн цаг мөчийн гэрч болдог. Тухайлбал 2000-аад оны эхэн үед Холливүүдийн жүжигчид эхний эгнээг эзэгнэдэг байсан бол өнөө үед загварын блогер, инфлюэнсерүүд онцгой байр суурь эзлэх болжээ. Түүнчлэн BIG BANG хамтлагийн G-Dragon Chanel загварын ордны 2015 оны кутюр шоунд уригдсан нь Өмнөд Солонгосын урлаг хүчтэй хөгжиж буйг харуулсан бол хатан хаан II Элизабет Richard Quinn брэндийн намар-өвөл 2018 шоуны зочноор уригдсан явдал хувцас загвар хичнээн чухал болохыг батлах мэт байсан билээ. Ингээд загварын шоуны зочид цаг үе дамжин хэрхэн өөрчлөгдсөөр ирснийг харцгаая!
Барбара Стрейзанд ба Марлен Дитрих, 1966 он
Энди Уорхол, Лорен Хаттон, Михаил Барышников, Брук Шилдс нар Valentino-гийн шоу дээр, 1982 он
Жулия Робертс ба Сьюзен Сарандон, 1994 он
Леонардо ДиКаприо Versus Versace-гийн шоу дээр, 1997 он
Маргарет гүнж Christian Dior-ийн шоу дээр, 1954 он
Софи Лорен Christian Dior-ийн шоу дээр, 1974 он
Бьянка Жаггер ба Энди Уорхол нар Carolinа Herrera-гийн шоу дээр, 1981 он
Софи Лорен ба Ким Бейсингер, 1994 он
Трейси Эмин, Мисс Пигги ба Марго Стилли, 2006 он
Дебби Харри Versus Versace-гийн шоу дээр, 1996 он
Жижи Хадид ба Зейн Малик нар Givenchy-гийн шоу дээр, 2017 он
Мэри-Кейт Олсен ба Эшли Олсен нар Marc Jacobs-ийн намар-өвөл 2005 шоу дээр
Бьянка Жаггер ба Лорен Бэколл нар Yves Saint Laurent-ийн шоу дээр, 1974 он
Виктория Бекхэм, Кейт Мосс, Ленни Кравиц ба Наоми Кемпбэлл нар Dior-ийн намар-өвөл 2019 шоу дээр
II Элизабет ба Анна Винтур нар Richard Quinn-ийн намар-өвөл 2018 шоу дээр
Одри Хепберн Givenchy-гийн шоу дээр, 1986 он
Лана Дель Рей, Кейт Мосс, Алекса Чанг ба Ребекка Холл нар Mulberry намар-өвөл 2013 шоу дээр
Эльза Мартинелли, Франсуаза Арди, Катрин Денев ба Зизи Жанмер нар Yves Saint Lauren-ийн 1967 оны шоу дээр
Белла Хадид ба Наоми Кемпбэлл нар Louis Vuitton-ий шоу дээр, 2019 он
Милли Бобби Браун, Вайнона Райдер ба Хлоя Грейс Морец нар Coach-ийн шоу дээр, 2016
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт