Домогт төрхийг хэрхэн давтах вэ: Кейт Мосс ба slip даашинз

Загвар өмсөгчийн алдарт стиль

Кейт Моссын загварын карьер 1990-ээд онд алдрынхаа оргилд хүрч байсан. Тухайн үед 14 настай байсан түүнийг Storm загварын агентлагийн төлөөлөгч Сара Дукас анх анзаарч, амжилттай карьерынх нь эхлэлийг тавьж өгсөн байдаг. Хоёр жилийн дараа Кейт алдарт зурагчин Коринн Дэйгийн ачаар Их Британийн алдарт The Face сэтгүүлийн нүүрэнд гарснаар загварын ертөнцөд цоо шинэ давалгаа эхлүүлсэн юм. Кейт Мосс 1980-аад оны хэтэрхий тачаангуй бас хээнцэр хэв маягийг өөрийн илэн далангүй, хөгжилтэй, золбоотой, этгээд дүр төрхөөрөө шинэчилсэн гэж хэлж болно. Тэр яг л цэвэр агаар мэт загварын салбарыг сэргээж чадсан.

Кейтийн карьер маш хурдацтайгаар өссөн. Үүнийгээ дагаад түүний хувцаслалтын стиль ч бас өөрчлөгдөж, нэг л өдөр тэрбээр олны шүтээн болсон юм. Загварын шоунуудын дараах үдэшлэгүүд дээр Кейт дөнгөж орноосоо боссон мэт унтлагын стилиэр хувцаслаж ирдэг байлаа. Бага зэрэг замбараагүй үс, байгалийн нүүр будалт ба унтлагын хэв маягтай хагас гэрэлтэх даашинзууд түүний таних тэмдэг болсон байдаг. Ийм стилийг Кейт хамгийн анх 1993 онд өөрийн агентлагийн зохион байгуулсан үдэшлэг дээр гаргасан юм. Тухайн үед тэрбээр нэвт гэрэлтэх slip даашинзтай хүрэлцэн ирж, «cool» байх чиг хандлагыг патентлаж авсан. Тэр ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр үргэлж cool харагдаж чаддаг байлаа.

Энэ улиралд slip даашинзыг кет эсвэл хагас түрийтэй гуталтай хослуулж болно. Мөн цаг агаар хүйтэн үед өргөн мөртэй пиджак эсвэл этгээд эсгүүртэй савхин хүрэм давхарласнаар та хормын зуур Кейт Мосс шиг харагдана.

Buro.Mongolia

2017-04-22, 11:00