Харри Стайлс шинэ клипэндээ Gucci брэндийн хувцсыг хуучин Vans-ийн кеттэй хослуулжээ

Дуучин Харри Стайлс 2019 онд гаргаж байсан “Fine Line” цомгийнхоо тав дах сингл болох "Golden" дууныхаа шинэхэн видео клипийг гаргалаа. Цоглог хэмнэлтэй дуундаа тааруулан клип нь ч гэсэн баяр баясал төрүүлэм болжээ. Тухайлбал Харригийн Италийн Амалфи эргээр гүйж, машинаараа давхиж мөн жаргалтайгаар сэлж буй сонирхолтой зураглалууд нь харц булаам байлаа.

Клипний стилистээр Харри Ламберт ажилласан байна. Видео клипнээс хамгийн онцлох хувцаслалт нь Gucci брэндийн 2021 оны аяллын цуглуулгад багтсан цайвар цэнхэр өнгийн пиджак, судалтай сорочкан цамц байсан бөгөөд эдгээр загваруудыг трапец хэлбэртэй шоотой өмд болон Vans брэндийн кеттэй хослуулсан нь үнэхээр сонирхолтой шийдэл болжээ.

Харригийн хувьд Gucci брэндтэй тогтмол хамтран ажиллаж, тэдний нүүр царай нь болдог төдийгүй уг клипэндээ ч ийнхүү загваруудаас нь онцлон өмссөн байна.

Buro.Mongolia

2020-11-02, 17:52

  • Зураг: