Marni брэндийн шинэ бүтээлч захирал Франческо Риссогийн танилцуулсан тав тухтай, биед эвтэйхэн, чөлөөт загварууд тайван уур амьсгал бүрдүүлж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг дулаацууллаа. Oversize эсгүүртэй үслэг пальто ба хаваастай зузаан хослол цуглуулгын хамгийн онцлох загваруудаар тодорлоо.
Үндсэн элементүүд: Судал ба дөрвөлжин хээ бүхий хаваастай хослол, сул загварын пижам хослол, oversize гадуур хувцаснууд
Үс засалт ба нүүр будалт: Арагш самнасан нойтон эффекттэй үс, бага зэрэг чийгтэй харагдах байгалийн нүүр будалт
Үндсэн өнгөнүүд: Геометрын хэлбэр дүрстэй хээ, улбар шар, ногоон, шар, төмөрлөг туяанууд
Стилистик аргачлал: Шуусан ханцуй, үслэг элементүүд, Газар дундын тэнгисийн хээ угалзнууд, өдөр тутамд өмсөх зориулалттай пижам маягийн цамц ба өмд
Аксесуар: Аварга том үслэг малгай, зэрлэг амьтдын хээтэй хүзүүний зүүлт, төмөрлөг детальтай бугуйвч ба бүс
Бүтээлч санааны эх үүсвэр: Пикассо ба Далигийн Газар дундын тэнгисийн сэдэвтэй бүтээлүүд, Кусама Яёйгийн толбонууд.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт