adidas Originals XBYO цуглуулгыг Сатоми Накамура бүтээжээ
XBYO нэршил доор гарч буй анхны цуглуулга adidas Originals брэндийн хамгийн эртний цуглуулгыг санагдуулах болно. Тодруулбал шинэ хувцаснуудыг чимсэн загалмайн дүрс 1959 онд үйлдвэрлэгдэж байсан adidas Italia пүүзний улан дээрх хээг хуулбарласан юм. Цуглуулгын дизайныг уран бүтээлч Сатоми Накамура хариуцсан бөгөөд бүх загварууд дээд зэргийн чанартай япон даавуугаар хийгдсэн байна. Харин даавууг нийлүүлсэн Yamayo Textiles үйлдвэр нь adidas Originals брэндтэй хагас зууны турш хамтран ажиллаж байгаа эртний түншүүд аж.
Шинэ цуглуулга 2017 оны нэгдүгээр сарын 5-нд худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт