Их Британийн загвар өмсөгч ба хөтлөгч бүсгүй дараа жилийн тавдугаар сард өөрийн гэсэн хувцасны брэнд гаргах гэж байна
Нэрийн брэнд үүсгэн байгуулах санаа загвар өмсөгчийн толгойд гэнэтхэн орж ирсэн юм биш. Тэрбээр өөрийгөө нэг биш удаа загварын салбарт сорьж, Marks & Spencer, AG Jeans, Madewell ба Superga маркуудтай хамтарч капсул цуглуулга гаргаж байсан юм. Олон үр өгөөжтэй хамтын ажиллагааны дараагаар Алекса өөртөө хангалттай итгэлтэй болсон тул тэр одооноос эхлэн өөрийн гэсэн төсөл дээрээ ажиллахад бэлэн болсон байна. Alexachung брэндэд үүсгэн байгуулагчаас нь гадна нийт зургаан мэргэжилтнүүд ажиллах бөгөөд тэр дунд өмнө нь Haider Ackerman маркийг удирдаж байсан Эдвин Бодсон гэх загварын өндөр туршлагатай хүн байгаа аж. Брэндийн анхны цуглуулга Selfridges ба Galeries Lafayette худалдааны төвүүдээр мөн Matchesfashion.com, MyTheresa ба SSENSE онлайн дэлгүүрүүдээр борлогдох гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт