Александр Вэнг Bvlgari брэндтэй хамтран гар цүнхний цуглуулга гаргалаа

“Serpenti Through the Eyes Of ” капсул цуглуулга

Дизайнер Александр Вэнг Bvlgari брэндтэй хамтран тансаг зэрэглэлийн гар цүнхний цуглуулга гаргалаа. Bvlgari загварын ордны алдарт Serpenti Forever гар цүнхийг илүү орчин үеийн уур амьсгалд оруулсан загваруудаас бүрдэх “Serpenti Through the Eyes Of” капсул цуглуулгад хар, цагаан, цайвар ногоон өнгийн сонголттой tote цүнх, богцон гар цүнх, satchel загварын цүнх багтсан байна.

Александр Вэнг энэхүү цуглуулгыг бүтээхдээ брэндийн архивд хадгалагдан үлдсэн могойн хэлбэр дүрс бүхий эд ангиас бүтээлч сэдэл авсан болохоо онцолсон юм. Bvlgari болон дизайнер Александр Вэнг нарын хамтарсан цуглуулга ирэх есдүгээр сард худалдаанд гарахаар болжээ. Cонирхуулахад Bvlgari брэнд 2017 онд гутлын дизайнер Николас Кирквудтай хамтран мөн Serpenti Forever гар цүнхнээс сэдэвлэсэн цуглуулгыг танилцуулж байсан юм.


Buro.Mongolia

2019-08-21, 15:11