Анна Винтур Хиллари Клинтоныг хувцаслана

Энэ тохиромжгүй, харин энэ тохиромжтой

Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур одооноос эхлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хилари Клинтоны хувцаслалтыг хариуцах болжээ

Анна Винтур үргэлж Хилари Клинтоныг хүндэтгэж, түүний үзэл бодол ба Ардчилсан Намын ёс суртахууныг дэмжсээр ирсэн билээ. Тиймээс түүнийг саяхан нэр дэвшигчийн хувцаслалтын зөвлөхөөр томилогдсонд гайхах зүйлгүй биз ээ. Тодруулж хэлбэл Винтур сонгуулийн өмнөх үйл ажиллагаануудад зориулж Клинтоны гадаад төрхийг бүрдүүлэхэд туслах гэнэ.

Загварын нарийн мэдрэмжээрээ амжилт олж чадсан ерөнхий редактор бүсгүй одооноос эхлэн 68 настай Клинтоныг чухал ач холбогдолтой уулзалт ба үдэшлэг бүрт бэлдэх болно. АНУ-ын ерөнхийлөгч болох боломжтой хүн Винтурын хараан доор хэрхэн хувцаслаж эхлэх нь сонирхолтой биш байна гэж үү?

Buro.Mongolia

2016-07-30, 12:00