Карла Уэлч далайн эрэг эсвэл цастай уулс руу зүглэх гэж буй хүмүүсийн аяллын цүнхийг бэлдэж өглөө
Америкийн Elle сэтгүүл Холливүүдийн алдарт стилист Карла Уэлчээс ярилцлага авчээ. Карлагийн тогтмол үйлчлүүлэгчид дунд Жастин Бибер, Карли Клосс, дуучин Лорд, Кэти Перри, Рут Негга, Оливия Уайлд ба Сара Полсон нар багтдаг юм.
Өвлийн баярууд эхлэх гэж буй энэ үед Карла аялалд гарахаар шийдсэн хүмүүст зориулж, аяны цүнхээ бэлдэх, тэр дундаа зөв хувцас сонгох талаар хэд, хэдэн үнэтэй зөвлөгөө өгсөн байна. Тухайлбал цастай орон руу аялахад Карла "галбир тодотгосон загварлаг спорт өмд, свитер цамц болон жижиг хэмжээтэй хүзүүний ороолт авч явахыг санал болгох байна. Том хэмжээтэй ноосон ороолт биш, харин жижиг бөгөөд дэгжин ороолт байх нь чухал юм шүү" хэмээн зөвлөлөө. Цастай ууланд өнгөрүүлэх амралтад зориулж Карла мөн хоолойтой цамцан дээгүүр хөвөн даавуун цамц давхарлаж, легинс ба хөлд эвтэйхэн богино түрийтэй гутал өмсөж, төрхөө "cool" оймсоор чимэх хоёр дахь хувцаслалтын санааг хэлж өглөө
Цанаар гулгах хөтөлбөртэй аялалд түүнчлэн өндөр суудалтай хамба хилэн өмд болон хослуулан өмсөх богино свитер цамц, өмдөнд бэхлэгддэг мөрөвч авч явбал зохимжтой байх болно. Энэ төрхийг бүрдүүлэхдээ цамцныхаа ирмэгийг өмдөн дотроо хийн өмсвөл илүү загварлаг харагдана шүү.
Стилистийн онцолж буйгаар аяллын үеэр нэг хувцсаа хэд, хэдэн удаа давтан өмсөх нь хүлээн зөвшөөрөгдсөн, хэвийн асуудал гэнэ. "Гадаа цас орж байхад нарийхан өсгийтэй гутал өмссөн бүсгүй үнэхээр зохимжгүй харагддаг. Үүний оронд зүгээр л намхан ултай түрийтэй гутал өмсөж, рок-н-ролл хэв маягтай бүсгүй байсан нь дээр шүү" гэж Карла ярилаа.
Харин хэрвээ та дулаан орон руу аялах гэж байгаа бол аяны цүнхэндээ галбирыг тань илүү сайхан харагдуулдаг бикини эсвэл нэг хэсгээс бүрдсэн усны хувцас, мөн гоёмсог загвартай топ бэлдэж тавиарай. "Сүүлийн үед би далайн эрэг дээр амрахдаа oversize загварын даавуун цагаан цамц өмсөх их дуртай болоод байгаа" хэмээн Карла энэ талаар хуваалцсан юм.
Карла Уэлчийн бүрэн ярилцлагыг эндээс уншина уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт