Танд таалагдах аксесуар: BAIGAL брэндийн “Төвөргөө” торгон алчуур

Олон төрлөөр загварчилж болох универсал аксесуар

Үндэсний өв соёл уламжлалыг авч үлдэхийн зэрэгцээ дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг BAIGAL брэндийн торгон алчуур олгож байна

Эрт дээр үеэс эрхэмсэг эмэгтэйчүүдийн чимэг болж ирсэн торгон алчуурын сэргэн мандалтыг бид энэ 2017 онд олж харлаа. Өмнө нь уг аксесуарыг зөвхөн тодорхой насны хатагтай зүүдэг гэх ташаа ойлголт түгээмэл байсан бол, одоо бүх насны, тэр дундаа хамгийн загварлаг бүсгүйчүүд торгон алчуураар гоёх болжээ. Өмссөн хувцсыг илүү өнгөлөг, тансаг харагдуулах торгон алчуурыг хүзүүний чокер зүүлт, бугуйвч, үсний боолт, эсвэл цүнхний чимэглэл болгон зүүх үндсэн тренд энэ улиралд үүссэн байгаа. Энэ аксесуар нь түүнчлэн оффисын орчинд тохирох дэгжин хувцаслалттай, гудамжин дахь спорт төрхтэй, үндэсний их баяр наадамд зориулагдсан уламжлалт өмсгөлтэй, эсвэл бүр Playtime дээрх богемын стильтэй нийцэх тул эмэгтэй хүн бүрийн шүүгээнд бэлэн байх учиртай эд зүйлсийн нэг гарцаагүй мөн юм.

Загварын ертөнцөд ноёрхож буй энэ чиг хандлагыг Монгол улсынхаа түүх соёл, уламжлалт бэлгэдлийг тусгасан торгон алчуураар хэрэгжүүлэх үнэмлэхүй боломж бидэнд бий. Үндэсний уламжлалт хээ угалзыг дээдлэн, давтагдашгүй загвар хийцийг урладаг BAIGAL брэнд "Төвөргөө" цуглуулгынхаа хүрээнд өндөр чанартай, гоёмсог алчуурууд танилцуулсан байна. Монголчуудын хийморь сүлдийн бэлгэдэл гэгддэг морь ба морины тоноглолоос санаа авсан уг торгон алчуур нь дэлхийн алдарт брэндүүдийн чанарт нийцэхүйц дэвшилтэт технологиор хийгдэж, стандарт хангасан бүтээл болжээ.

BAIGAL брэндийн дизайнерууд "Төвөргөө" цуглуулгын алчуурыг урлахад олон сарын хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсны эцэст өнгө нь ганддаггүй, будаг нь урсдаггүй, гар ажиллагаа орсон алчуур бий болгосон байна. Олон төрлийн торгоноос хамгийн тансагт нь тооцогддог 100%-ийн "twill silk" материалтай Төвөргөө алчуур улаан, хар, цайвар цэнхэр, зөөлөн ягаан, хөх гэх өнгөний өргөн сонголттой гарчээ. Боломжийн үнэтэй атлаа дээд зэрэглэлийн чанартай энэ алчуурыг ойр дотнын хүндээ бэлэг болгон дурсгавал хамгийн аюулгүй бөгөөд оновчтой сонголт болно. Учир нь хэзээ ч моодноос гарахгүй энэ аксесуар бүсгүй бүрд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.

Тод өнгийн хээтэй торгон алчуурыг зохицуулан өмсөхдөө хувцаслалтаа аль болох энгийн үлдээвэл илүү зохимжтой байдаг. Сонгодог захтай цагаан цамц, жийнсэн өмд, oversize загварын пиджак, судалтай хээтэй даавуун цамц зэрэг нь бүгд уг аксесуартай төгс нийцэх хувцаснууд юм.

BAIGAL брэнд

Хаяг: Shangri-La Mall 1 давхарт - Утас: 77331188

Хаяг: Zaisan Square 1 давхарт - Утас: 77119688 

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2017-06-21, 10:00