Сюрреал сурталчилгаа
Белла Хадид, виртуал загвар өмсөгч Lil Miquela нарын тоглосон Calvin Klein брэндийн #MYCALVINS хэмээх шинэ сурталчилгаа олон нийтийг гайхшралд оруулаад байна. Учир нь загвар өмсөгчид зүгээр ч нэг хамтдаа орших биш харин сурталчилгаанд зориулан үнсэлцэж, бодит болоод хийсвэр байдал хоорондоо хэрхэн нэгдэх боломжтойг харууллаа.
#MYCALVINS цуврал сурталчилгаанд Кендалл Женнер, A$AP Rocky, Ноа Сентинео, Шон Мендес, Билли Айлиш зэрэг өнөө үеийн хамгийн нөлөө бүхий залуу алдартнууд оролцож өөрсдийн нууц, үнэт зүйлсийнхээ тухай дэлгэж байгаа билээ. Харин энэ удаагийн сурталчилгаанд Белла Хадид амьдралын тухай үзэл бодлоо хуваалцсан юм. Тэрээр "Амьдрал гэдэг үргэлж шинэ хаалга нээж, тэр бүрдээ хэзээ ч мэдэж байгаагүй зүйлсийнхээ тухай шинэ мөрөөдөл бий болгохыг хэлнэ" хэмээн ярилаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт