Загвар өмсөгч төрсөн өдрөө гэр бүл, дотнын найзуудын хамт тэмдэглэлээ
Белла Хадид 23 насныхаа төрсөн өдрийг Нью-Йорк хотод гэр бүл, дотнын найзуудын хамт даруухан тэмдэглэлээ. Тодруулбал Беллад мэнд хүргэхээр түүний ээж Йоланда Хадид, эгч Жижи Хадид, дүү Анвар Хадид өөрийн найз бүсгүй Дуа Липагийн хамт Sadelle's ресторанд цуглан өдрийн хоол иджээ. Энэ үеэр Белла Matrix киноноос сэдэвлэсэн этгээд төрх бүрдүүлсэн бөгөөд үсээ эргээд бараан бор өнгөөр будуулсан харагдлаа. Өдрийн хоол идсэний дараа тэд керамик эдлэл будах хичээлд сууж өдрийг халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлсэн байна.
Харин орой нь Белла эгч Жижигийн хамт Miss Lily's ресторанд төрсөн өдрөө үргэлжлүүлэн тэмдэглэсэн бөгөөд ресторанаас гараад хуучин найз залуу, дуучин The Weeknd-ийн машинтай явсан болохыг зарим эх сурвалжууд мэдээллэж байна. Тэдгээр эх сурвалжуудын онцолж буйгаар мөн The Weeknd тухайн өдөр Беллатай холбогдон түүнд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт