Хүн бүр л хэзээ нэгэн цагт ямар нэгэн брэндийн нэрийг буруу дуудаж байсан байх. Салбарын мэргэжилтнүүд хүртэл хааяа алдаа гаргах тохиолдол гардаг. Франц, итали эсвэл япон гаралтай үгсийг төрлөх дуудлагаар нь зөв унших нь мэдээж хэрэг амаргүй даалгавар юм.
Америкийн Allure сэтгүүл энэ асуудалд туслахаар шийдэж, дэлхийн хамгийн хэцүү дуудлагатай нэрсийг галиглан бичлээ. Ерөнхийдөө хүмүүс ихэвчлэн франц нэрсийг буруу дуудаж байгаа харагддаг. Энэ нь франц хэлний зарим уншигддаггүй үгний төгсгөл ба үсэгнүүдтэй холбоотой байдаг юм.
Тэгэхээр Altuzarra брэндийг [al-two-zarrah], Bulgari - [BUHL-guh-ree], Proenza Schouler - [pro-en-za skool-er] хэмээн уншдаг байна. Франц хэлний дүрэмд суралцаагүй хүмүүст Clé de Peau Beauté - [clay-duh-poe-bo-tay], Guerlain - [gair-lahn], Kérastase - [care-a-stoss], L'Occitane - [lox-ee-tan], Monse - [mon-say], Vetements - [vet-mohn] гэх зэрэг үгсийг зөв дуудахад хүндрэлтэй байж болзошгүй. Тэгэхдээ та эдгээр галиглалыг сайн тогтоогоод авбал цаашид асуудал гарахгүй байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт