Кендалл Женнер, Жижи ба Белла Хадид нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд

Burberry-гийн шинэ дүр төрхийн эхлэл

Burberry брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши хавар-зун 2020 улиралд зориулсан анхны сурталчилгаагаа цацлаа. Энэхүү сурталчилгааны гэрэл зургийг загварын салбарын алдарт гэрэл зурагчид болох Инез ван Ламсвеерде ба Винуд Матадин нар дарсан ба зураг авалтад Кендалл Женнер, Жижи Хадид, Белла Хадид, Фрея Беха Эриксен нар оролцжээ. "Burberry загварын ордны шинэ дүр төрх, хэв маягийг тодорхойлох бүтээлч ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Харин энэхүү сурталчилгаа Burberry-гийн шинэ дүр төрхийн эхлэл болгон гаргалаа" хэмээн Риккардо Тиши шинэ цуглуулгын тухай ярьжээ.

Эргэн сануулахад бүтээлч захирал Риккардо Тиши хавар-зун 2020 улиралд зориулан корсет, торон оруулгатай загвар, торгон даашинз, хунирсан босоо захтай цамц, тэйлор хослол зэрэг Викториа хатны эринийг санагдуулам загваруудыг орчин үеийн элементээр баяжуулан урласан билээ.

 

Buro.Mongolia

2020-02-06, 13:14