BURO. Giveaway: Woolrich брэндийн 2,450,000 төгрөгийн үнэтэй хүүхдийн Arctic Parka загвар

Giveaway Day 5

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг BURO. Giveaway үргэлжилсээр... Giveaway-н тав дахь өдрийг бид Kenzo, Marc Jacobs, Aigle, Hugo Boss, Woolrich тэргүүтэй брэндүүдийн хүүхдийн чанартай, гоёмсог хувцаснуудыг оруулж ирдэг Kids Around Mongolia дэлгүүртэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн бэлгээр 2,450,000 төгрөгийн үнийн дүнтэй Woolrich брэндийн хүүхдийн Arctic Parka гадуур хувцсыг уншигчдадаа зориулан бэлдлээ.

Хүүхдийн хувцас нь биед эвтэйхэн, чанартай байхаас гадна хүүхдийг тав тухтай байлгаж, хөдөлгөөнд саад учруулдаггүй, эдэлгээ сайтай байх шаардлагатай. Тэр дундаа өвлийн улиралд ус, салхи нэвтэрдэггүй, чийг татдаггүй, дулаан хадгалах шинж чанартай гадуур хувцсыг энхрий, бяцхан үрстээ зориулан сонгох нь чухал. Харин Woolrich брэндийн Arctic Parka загвар нь дээрх шаардлагуудад бүрэн нийцдэг бөгөөд дизайны хувьд илүү минимал, тансаг хэв маягтай гэдгээрээ онцлог билээ. 

Тухайлбал тус загвар нь нугасны өд, сөдөн дотортой, ус, салхины бүрэн хамгаалалттай төдийгүй толбо тогтохоос сэргийлэх teflon хэмээх материалаар хийгджээ.Teflon нь өндөр температурт тэсвэртэй, шингэнийг үл нэвтрүүлэх үүрэгтэй тусгай бүрхүүл бүхий материал учир хувцас хурдан элэгдэлд орох, амархан бохирдох, цас, бороонд норох зэрэг асуудал үүсдэггүй давуу талтай.   Мөн Arctic Parka загварын халаас нь нян, бактери, мөөгөнцөр устгадаг ViralOff™ хэмээх нано технологиор бүтсэн бөгөөд тус технологи нь аливаа гадаргуу дээрх вирусийг хоёр цагийн дотор 99%-ийн үр дүнтэй устгах чадвартай гэдэг нь туршилтаар батлагдсан байна. Иймд бяцхан үрс тань өвлийн улиралд төрөл бүрийн нянгийн гаралтай өвчнөөр өвдөнө гэж санаа зовохгүй байж болох юм.

Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье!

Kids Around Mongolia

Хаяг: Шангри Ла Молл, 2 давхар

Утас: 9547 9090

Facebook: Kids Around Mongolia 

Instagram: @kids_around_mongolia

Э.Цовоо

2024-12-16, 16:23