Christian Louboutin Hawaii Kawai гэх шинэ цуглуулга гаргасан нь рок-н-роллын хаан Элвис Преслигийн алтан үе ба түүний Girls, girls, girls ба Blue Hawaii зэрэг алдарт дуунуудыг санагдуулах болно
Халуун орны цэцэглэж буй гибискус цэцгийн тод хээ Christian Louboutin брэндийн Хавайи цуглуулгын хар, цагаан өнгийн гутал ба аксесуаруудыг чимжээ. Тодруулбал энэхүү онцгой хээг Houla гутал ба Olala өндөр өсгийт дээрээс харж болно. Түүнчлэн цэцгэн зураг эмэгтэй загварын Triloubi ба эрэгтэй загварын Trictrac цүнхнүүд, мөн Why Luna ба Beach Club кетүүд дээр үзэгдэнэ. Энэ дашрамд дурдахад Beach Club загвар 3D чимэглэл болон гар аргаар урласан болор талст шигтгээ бүхий гоёлтой байгаа. Шинэ цуглуулгын нэмэлт бүтээгдэхүүн болгож, брэндийн хамт олон цөөн тоогоор үйлдвэрлэгдэх, хоёр төрлийн хумсны будгийн багц гаргажээ. Багц бүрд гурван өнгө орсон бөгөөд цуглуулгын бусад бүтээгдэхүүнүүдтэй адил гибискус хээ бүхий савалгаатай байна.
Шинэ цуглуулга Christian Louboutin-ы албан ёсны дэлгүүрүүдээр гуравдугаар сараас эхлэн худалдаалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт