Кэйт Мосс David Yurman-ы 2016 оны хаврын сурталчилгаанд

12 дах жилдээ

Кэйт Мосс тансаг зэрэглэлийн үнэт эдлэл бүтээгч David Yurman брэндийн сурталчилгаанд 12 жил дарааллан орж байна. Түүний байгалиас заяасан дур булаам төрх цаашид бүр олон жил ч уг брэндийн үнэт эдлэлүүдийг чимэх биз ээ

Кэйт Мосс болон Анна Иверс нар David Yurman-ы 2016 хавар, зуны цуглуулганд эргэн ирж, тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн брэндийн сурталчилгааны зураг авалтанд оролцжээ. Зураг авалтыг Мерт болон Маркус хэмээх загварын салбартаа нэр хүндтэй зурагчид гүйцэтгэсэн байна. David Yurman-ы хамгийн сүүлд гаргасан Châtelaine цуглуулгын үнэт эдлэлээр бүсгүйчүүд гоёжээ. Цуглуулгын гоёл чимэглэл тус бүрийг дизайнерууд маш нарийн урласан ба алт, мөнгөн дээр молор, оюу, номин, очир-эрдэнэ чулууг шигтгэн бүтээжээ.

Buro.Mongolia

2016-03-17, 14:00

  • Зураг: