Dior брэнд архив дахь баримтат киногоо дэлгэлээ

1949 онд бүтээгдсэн кутюр загваруудыг эргэн харцгаая

Dior брэнд Youtube тавцандаа ахин шинэ баримтат кино байршууллаа. "The world of Monsieur Dior in his own words" хэмээх баримтат кинонд 1949 онд Dior загварын ордны кутюр цуглуулгууд хэрхэн бүтэж байсныг харуулах юм. Түүнчлэн уг киноноос Dior загварын ордон анх үүсгэн байгуулагдсан Парис хотын Монтень өргөн чөлөө болон ноён Кристиан Диорын бүтээлч ажлын үйл явцтай илүү дэлгэрэнгүй танилцах боломжтой билээ.

Сонирхуулахад өнгөрөгч долоо Dior брэнд Youtube хуудаснаа "Мөрөөдөл урлагч Кристиан Диор" хэмээн алдарт үзэсгэлэнг хэрхэн тавьсан тухай өгүүлэх баримтат киног байршуулсан байгаа. Энэхүү кинонд брэндийн алдарт бүтээлүүдийн түүх, Кристиан Диорын гар зургууд, ховор нандин гэрэл зургууд дэлгэгдсэн юм.

Buro.Mongolia

2020-04-24, 11:48