Түүх үргэлжилсээр
Kering компаний мэдэгдсэнээр дизайнер Эди Слиман энэ долоо хоногийн гурав дах өдөр шүүхэд тус компанийн эсрэг гомдол гаргажээ
Yves Saint Laurent-ын толгой компани Kering ба Эди Слиман нарын байгуулсан гэрээн дэх "Өрсөлдөхгүй байх" заалт энэхүү маргааны гол шалтгаан болжээ. Өрсөлдөхгүй байх заалт нь ажил олгогч ба ажилтны хооронд хийгддэг гэрээний хамгийн чухал ач холбогдолтой заалтуудын нэг юм. Энэ заалт нь компаниас ямар нэгэн шалтгаанаар гарах болсон эсвэл халагдсан ажилтанг ижил салбарын бизнес эсвэл байгууллага руу адил мэргэжлээр ажилд орж, өрсөлдөхгүй байхыг анхааруулдаг юм. Ажил олгогчид энэхүү заалтыг компанийхаа ажилтан бүрт биш, харин хамгийн үнэ цэнэтэй ба онцгой ажилтнуудынхаа гэрээнд тусгаж өгдөг билээ.
Ихэнх ажилтнууд компани эсвэл байгууллагаасаа гармагцаа өөрсдийгөө энэ заалтаас чөлөөлж, өөр ажилд орох хүсэлтэй байдаг ч Эди Слиманы нөхцөлд бүх зүйл эсрэгээрээ байгаа аж. Kering групп Слиманыг албан тушаалаа орхих үед түүнийг аль хэдийнэ энэ заалтаас чөлөөлж, ирээдүйн ажилд нь ямар ч хориг тавихыг хүсээгүй байна. Харин Слиман энэ заалтыг гэрээнд дахин хамруулахыг шаардаж, заалтыг дагалдаж ирэх санхүүгийн нөхөн олговрыг заалтын хугацаа дуустал авч байхыг хүсч байгаа бололтой.
Сануулж хэлэхэд Эди Слиман энэ оны дөрөвдүгээр сард Saint Laurent-ыг орхисон ба түүнийг одоо Энтони Ваккарелло орлож байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт