Стефано Пилати Ermenegildo Zegna-гаас гарсан тухай яриа намжаагүй байтал бас нэгэн цуу яриа дуулдлаа. Энэ удаад Céline-ийн бүтээлч захирал Фиби Файло албан тушаалаа орхих магадлалтай байна
Сүүлийн үед загварын салбарт шуугиантай зүйл олон болж байна. Дизайнерууд томоохон загварын ордуудыг орхиж, "өөрийн төсөл дээрээ төвлөрнө" хэмээн ярих боллоо. Цуу ярианы дагуу (бидний олж мэдсэнээр ийм янзын цуурхал үргэлж үнэн байж таардаг) Céline-д сүүлийн найман жилийн турш ажилласан Фиби Файло ч мөн адил бүтээлч захирлын суудлаа орхих болсон гэнэ.
The Fashion Law сэтгүүлийн мэдээллэж буйгаар гуравдугаар сард олонд дэлгэгдэх Céline-ийн намар-өвөл 2016 цуглуулга Файлогийн хувьд сүүлийнх болох аж. Түүнчлэн дизайнер өөрийн төсөл дээрээ төвлөрөх биш, харин Azzedine Alaia руу шилжинэ гэх таамаглал уг сэтгүүлд бичигдсэн байна. Хэрвээ Файло үнэхээр брэндийг орхихоор шийдвэл энэ нь Céline-ийн хувьд маш том гарз болно. Франц загварын ордны нэр хүнд сүүлийн жилүүдэд огцом өссөн нь зөвхөн дизайнерын ач шүү дээ. Юутай ч цуу яриа үнэн хэсэхийг зөвхөн цаг хугацаа харуулах тул юу болохыг хүлээцгээе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт