Берлин хотноо есдүгээр сарын 23-27 -ны хооронд зохион байгуулагдах Berlin Alternative Fashion Week -д 12 дизайнер оролцох бөгөөд тэдний дотор Futuristic Type гэх танил нэр харагдана
Futuristic Type нэрийн дор шинэ загвар гаргаж буй дизайнер И.Мөнхтуяа Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдах "Berlin Alternative fashion week"-д оролцохоор боллоо.
Тэрбээр 30 гаруй загвартай цуглуулгаа энэ 9-р сард танилцуулахаар бэлтгэж байсан бөгөөд одоо ийнхүү бид Берлиний тайзнаас анх харах нь ээ.
Дизайнер И.Мөнхтуяа өөрийн хувцасны онцлогийг "Дээд зэрэглэлийн юм уу эсвэл олон нийтэд зориулсан хувцас биш. Futuristic Type-д агуулагдаж байгаа хэв маяг, уур амьсгал, үзэл бодлыг хүлээж авч, үнэхээр өмсөхийг таашаах хүмүүст зориулсан загварууд" гэж тодорхойлсон.
Берлинд болох энэхүү загварын долоо хоног нь шинэ, залуу дизайнеруудыг гарган ирэх зорилготой. Тиймээс өөрийн гэсэн дүр төрх, утга агуулга, загварын өвөрмөц шийдлүүдтэй Futuristic Type олны харааг булаан, загварын мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, сайн мэдээ дуулгахыг тэсэн ядан хүлээцгээе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт