Хоёр дах удаагаа
Загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ танилцуулах газраа өөр, өөрийн хэрэглэгчдэд тохируулан сонгодог. Зарим нь Монголдоо, олныг хамарсан загварын шоу хийхийг хүсдэг бол дизайнер И.Мөнхтуяа өөрийн ертөнцтэйгээ илүү ойр Берлиний алтернатив загварын долоо хоногийг сонголоо
Өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд Германы нийслэл Берлин хотноо дизайнер И.Мөнхтуяа өөрийн Futuristic Type маркийн 2016 оны эхний "NewAgeSmokerz" гэх нэртэй цуглуулгаа танилцууллаа. Тайзны зураг хараахан гарч амжаагүй байгаа тул бид та бүхэнд дизайнерын хар зурагнаас дэлгэж байна. Шинэ цуглуулга ерөнхийдөө 1960-аад оны сансарын хэв маягийг санагдуулам эсгүүртэй, өмсөхөд биед чөлөөтэй спортлог болжээ. Эдгээр загваруудын зарим нь секси, дарк дүр төрх илэрхийлж байгаа ба дизайнер бүсгүй хэлэхдээ "равер"-уудад зориулсан гэлээ.
Цуглуулын хувцаснууд ерөнхийдөө уйтгартай саарал өнгөн дээр төвлөрсөн. Харин чимэглэл хэсэгт нь неон ногоон, ягаан зэрэг өнгөнүүд оржээ. Дизайнер шинэ цуглуулгынхаа урмыг хумхын ордны эринээс авсан ба энэхүү эринийг угтаж 12 ордын оддын зурагтай материал урласан байна. Мөн Futuristic Type-ийн танилцуулгад загвар өмсөгч Нора оролцож, тайзан дээр алхжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт