Game of Thrones цувралын хамгийн сүүлийн ангид Дейенерис Таргериан анх удаа умард зүгийг зорьж, "Хана"-ны нөгөө талд нь гардаг. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэхүү үйл явдалд зориулж Кхалиси хувцаслалтаа өвлийн хүйтэнд тохируулан шинэчилсэн нь хүн бүрийн анхаарлыг татсан юм.
Цувралын үнэнч шүтэн бишрэгчид нийт долоон улирлын турш Дейенерисын хувцасны сонголтыг биширч ирсэн хэдий ч, тэр дундаас түүний өвлийн өмсгөл хамгийн өвөрмөц нь байлаа. Судалтай хээтэй цагаан-саарал өнгийн үслэг хүрэм нь энгэр хэсэгтээ Таргериан удмынхны гурван толгойт лууны тэмдгээр чимэглэгдсэн нь сүрлэг мэдрэмж төрүүлж, үзэгчдийн хараанд буусан төгс деталь болж өгсөн юм. Мөн Дейенерис буруу харан алхах үед түүний хувцасны хамгийн гоёмсог хэсэг нь ил болж, үзэгчдийг уулга алдахад хүргэсэн. "Дэни"-гийн сүлжсэн цагаан үстэй уусаж орсон хүрэмний цайвар шаргал өнгийн хээтэй хэсэг яг л лууны арьс мэт харагдаж байсан нь одоо хүртэл олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэн хэвээр байна.
Ингээд цувралын бусад дүрүүдтэй харьцуулбал илүү олон төрлийн өмсгөл туршиж, дүр төрхөө улирал бүр шинэчилдэг Дейенерис Таргерианы загварын хувьслыг хамтдаа харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт