Ховор боломж
Меган Маркл тавдугаар сарын 19-нд хунтайж Харритай гэрлэхдээ албан ёсны хуримын ёслол дээрээ Givenchy Haute Couture брэндийн сонгодог хуримын даашинз, мөн ёслолын дараах үдэшлэг дээрээ Stella McCartney брэндийн ханцуйгүй урт даашинз сонгосныг та бүхэн санаж байгаа биз ээ. Мэдээж хэрэг эдгээр брэндүүд энэ ховор боломжийн ачаар өөрсдийгөө асар өргөн хүрээнд үнэгүй сурталчилж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсныг нуух юун. Энэ бол загварын ордон бүрийн мөрөөдөл юм.
Үүнтэй холбогдуулан InfluencerDB маркетингийн тавцан брэндүүдийн олсон ашгийг тооцоолж үзсэн байна. Дүн шинжилгээний дагуу Givenchy ордон Instagram сүлжээнд нийт 12 сая like цуглуулж, 3 мянган удаа дурдагдсан байна. Энэ нь $2,9 сая ам.доллартай тэнцэхүйц ашиг юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт