Harper’s Bazaar US-д зориулсан зураг авалт
Harper’s Bazaar-ын шинэ дугаарт Грейс Келли, Ричард Аведоны ач нар гол баатрууд нь болжээ
Harper's Bazaar US-ын зураг авалтад Монакогийн гүнж Грейс Келлигийн ач охин Жасмин Гримальди модель болж, алдарт зурагчин Ричард Аведоны ач хүү Майкл Аведон түүний зургийг авсан байна. Жасмин домогт эмээгийнхээ загварын хэв маягийг дуурайн Carolina Herrera, Vera Wang Bridal болон Michael Kors нарын даашинз өмсчээ. "Бага байхад ээж түүний зургуудыг надад үзүүлдэг байсан юм. Гэхдээ би эмээг дэлхийн хэмжээний алдартай хүн байсныг ойлгодоггүй байлаа. Түүний инээмсэглэсэн зургуудад би хамгаас дуртай. Тэдний дотроос усны хувцастай, гартаа жүрж барьсан, санаа зовнисон харцтай тэр нэг зураг маш бодитой, өөрөөрөө байгаа мэт харагддаг" хэмээн Жасмин дурслаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт