Грейс Кодингтон сүүлийн 30 жилийн турш Америкийн Vogue сэтгүүлд ажилласан болохоор түүний нэр сэтгүүлтэйгээ салшгүй холбоотой болсон. Гэвч "Business of Fashion" дижитал сэтгүүлийн хэлж буйгаар Грейс Кодингтон өөрийн төслүүд дээр ажиллахаар албан тушаалаа орхихоор шийджээ
Загварын ертөнцөд шинэчлэлийн уур амьсгал ноёрхож эхэллээ. Раф Симонс болон Альбер Эльбаз нарын араас Грэйс Кодингтон ажлаа солихоор шийджээ. Түүнгүйгээр Америкийн Vogue сэтгүүлийг төсөөлөхийн аргагүй юм. Сэтгүүлийн тухай "September Issue" баримтат кино гарсны дараагаар хүмүүс түүнийг илүү ойлгож, хайрлаж эхэлсэн юм. Учир нь тус кинонд Анна Винтур "Муу цагдаа"-гийн дүрээр гардаг бол, Грейс Кодингтон жинхэнэ "сахиусан тэнгэр" байдаг билээ. Харамсалтай нь тэдний энэ хамтын ажиллагаа эцэс болох нь.
Гэхдээ Грейс Кодингтон гучин жил ажилласан сэтгүүлээсээ харилцаагаа бүр мөсөн таслахгүй. Тэрээр Vogue-д жилд багадаа дөрвөн удаа зураг авалт хийх болно. Америкийн Vogue одоогоор түүнийг орлох хэн нэгнийг хайж эхлээгүй байгаа бөгөөд ажлын өрөөг нь хүртэл хэвээр нь хадгална гэжээ.
Өдгөө 74 настай стилист маань өөрийн төслүүд дээр ажиллахаар, Эди Слиман, Юрген Теллер зэрэг загварын ертөнцийн оддын ашиг сонирхлыг төлөөлдөг "Great Bowery" агентлагт нэгджээ. Мэдээж Грейс Кодингтоны төлөөлөгчид түүн шиг стилистийн ажил хийхгүй, бусад төслүүд нь дээр ажиллах юм. Тухайлбал сүрчигний Comme des Garsons брэнд болон удахгүй хүүхэлдэйн кино болох магадлалтай чимэглэлийн зургуудыг хөгжүүлэх зэрэг ажлууд байна. Цаашид юу болохыг хүлээцгээе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт