Өдрийн цагаар Playboy маягийн тэрбумтны амьдралаар амьдарч, харин оройн цагаар дэлхий ертөнцийг нууцхан авардаг бид бүгдийн хайртай Бэтмен шинэ кино дээрээ урьд өмнөхөөсөө илүү дэгжин харагдах нь ээ
Брюс Вэйн хэзээ ч ийм ганган байсангүй. Үзэгчдийг маш удаан хугацаанд догдлуулж буй Зак Снайдерын найруулсан "Batman v Superman: Dawn of Justice" киноны Бен Аффлекын бүтээсэн гол дүр бүхэлдээ Gucci брэндээр хувцаслалаа.
Флоренцын загварын ордон киноны костюмын дизайнер Майкл Вилкинсонтой хамтарч, Готэм хотын тэрбумтаны хувцас ба аксесуаруудыг тусгайлан бүтээжээ. Брюс Вэйний хувцасны шүүгээнд хослол, формын цамц, пальто, савхин хүрэм, торгон аксесуарууд, гутал, бүс, нарны шил болон нэрийн эхний үсэгтэй зангиа, зах ба ханцуйн чимэг багтжээ.
Загварын ордон ба Вилкинсон нар нэг биш удаа хамтарч байгаа түүхтэй. Тэд өмнө нь 1970-аад оны уур амьсгалтай "American Hustle" киноны костюм дээр ажиллаж байсан юм.
Монголд дөрөвдүгээр сарын 1-нээс гарч эхлэх бөгөөд кинонд гарах жүжигчдийн хувцаслалтыг та бүхэн сайтар анзаарч үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт