Алдрын мөч
Гвинет Пэлтроу өөрийн хайртай дуучдын нэрсийг клач дээр хэвлэж, тэдний дурсгалыг мөнхжүүлэхээр шийджээ. Энэхүү санаагаа хэрэгжүүлэхдээ гялалзсан аксесуаруудаар алдартай Edie Parker брэндийг сонголоо
Шилдэг рэппер хэн болох талаар ширүүн маргаан хэзээ ч тасрахгүй байж мэднэ. Тупак Шакур эсвэл The Notorious B.I.G. нарын дунд хэн бүхний санал хуваагддаг шүү дээ. Дөрвөн жилийн өмнө үед алдарт жүжигчин Гвинет Пэлтроу Jay-Z-д ярилцлага өгөхдөө Biggie-г сонгож байсан. Харин өнөөдөр Edie Parker брэндийн бүтээсэн клачийн цуглуулгад домогт рэпперүүд хоёулаа оржээ. Энэ нь магадгүй зүүн, баруун хоёр эргийн дайныг эвлэрүүлэх гэсэн шинэхэн оролдлого байж мэдэх юм.
Түүнээс гадна цуглуулгад өөр хоёр алдартай нэр оржээ. Үүнд мөнгөлөг өнгөөр бичигдсэн Jay-Z гийн хоч болох Hov нэр, алтлаг будгаар сийлэгдсэн Эминемийн хоёр дах нэр Shady гэх үгс дурайна.
Эдгээр клачууд $1700-р Пэлтроугийн албан ёсны вэб хуудас Goop.com дээр худалдаалагдаж эхэлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт