Jacquemus “Le Chiquito” цүнхний шинэ хувилбарыг танилцууллаа. Хоёр дахин урт болжээ

Le Chiquito Long

Jacquemus брэнд өөрсдийн алдарт Le Chiquito бичил цүнхнийхээ шинэ хувилбарыг гаргалаа. Шинэ хувилбар нь илүү урт загвартай болсон тул Le Chiquito Long гэх нэрийг авчээ. Le Chiquito Long-г анх брэндийн намар-өвөл 2020 загварын шоу дээр танилцуулсан бөгөөд урт нь 22 см, өндөр нь 10 см болсон байна. Харин харьцуулж үзэхийг хүсвэл анхны Le Chiquito цүнх нь 9 x 12 см хэмжээтэй юм. Шинэ загварыг нубук гэх өнгөлсөн арьсаар хийсэн ба тод ягаан, beige болон усан цэнхэр өнгөний сонголттойгоор худалдаалагдаж эхэлсэн байгаа.

Buro.Mongolia

2020-09-18, 16:00