Jil Sander шинэ бүтээлч захирал хайж байгаа юу?

Ээлжит өөрчлөлт

Сүүлийн таван жилийн хугацаанд брэнд хэд хэдэн бүтээлч захирал солилоо

Энэ намар дэлхийн томоохон брэндүүдийн удирдлагад хэд хэдэн өөрчлөлт оорлоо. Carven бүтээлч захиралгүй хоцорч, Питер Дундас Roberto Cavalli-г орхиж, Жастин О'Ши Brioni-той салах ёс гүйцэтгэсэн. Харин одоо Jil Sander-ын ээлж ирлээ.

WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Германы брэнд одоогийн бүтээлч захирал Родольфо Пальялунгаг орлох дизайнер хайж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь Пальялунга брэндэд хүрэлцэн ирээд дөнгөж хоёр жил хагас болж байгаа юм. Түүнийг орлох магадлалтай нэр дэвшигчид дунд одоогоор нэрийн брэндээ удирдаж буй Симон Порт Жакмю болон Раф Симонсын дараагаар Dior-ын цуглуулгуудыг хэсэг хугацаанд хариуцсан хос дизайнерууд болох Люси Мейер, Серж Руфф нар багтаж байна.

 

Buro.Mongolia

2016-11-09, 09:00