Үүнтэй холбогдуулан богино хэмжээний сурталчилгаанд оролцжээ
Saint Laurent ордон Кейт Мосстой хамтран хийсэн анхны сурталчилгааны зургуудыг нийтэллээ. Их Британийн алдарт загвар өмсөгч 43 насандаа анх удаа францын Saint Laurent ордонтой ийнхүү гэрээ байгуулж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 1-нд Saint Laurent брэндийн Instagram хуудсанд бүтээлч захирал Энтони Ваккареллогийн урласан үслэг гутал өмсөж, чулуун шатан дээр хэвтсэн Кейтийн богино хэмжээний тизер бичлэг тавигдсан байгаа. Энэхүү бичлэгийн найруулагчаар өмнө нь дуучин Prince, Шарлотта Генсбур ба Трэвис Скотт нартай хамтарч байсан туршлагатай Натали Кангиль ажиллажээ.
Харин арванхоёрдугаар сарын 5-нд брэнд хавар-зун 2018 цуглуулгынхаа сурталчилгааны зургуудыг нийтэлсэн юм. Эдгээр зурагнууд дээр Кейт шинэ цуглуулгын үндсэн загварууд болох өдтэй хар даашинз, цагаан өнгийн үслэг хүрэм ба ковбой маягийн бүс зүүснээр зургаа даруулжээ. Кейтийн зургийг Vogue, Love ба i-D сэтгүүлүүдтэй хамтардаг Их Британийн зурагчин Дэвид Симс авсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт