Эрэгтэй загварын шинэ чиглэл: Харри Стайлс Gucci брэндийн сурталчилгаанд

Шинэ тэйлор цуглуулга

Дуучин Харри Стайлс Gucci брэндийн шинэ тэйлор цуглуулгын сурталчилгаанд оролцлоо. Гахайн тоорой, хун шувуудтай хамт нэгэн урланд буйг дүрсэлсэн уг гэрэл зургийг алдарт кино найруулагч, зохиолч Хармони Корин даржээ. Шинэ тэйлор цуглуулгад нөмрөг загварын хүрэм, хамба хилэн хослол, лофер, арьсан гар цүнх зэрэг загварууд багтжээ.

Cонирхуулж хэлэхэд орчин үеийн эрэгтэй хувцас загварын нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Харри Стайлс өнгөрөгч оны зургаадугаар сард Gucci брэндийн нүүр царайгаар сонгогдсон байгаа. Түүнчлэн тэрээр Met Gala 2019 үдэшлэгийг хөтлөхдөө Gucci-гийн хагас гэрэлтсэн комбинзоныг өндөр өсгийттэй хослуулан өмссөн билээ.

 

 

 

Buro.Mongolia

2019-05-30, 12:31