Леонардо Дикаприо органик материалтай хувцас гаргаж эхэллээ

Do not Let Them Disappear

Жүжигчин ба байгаль хамгаалагч Леонардо Дикаприо НҮБ-ын энх тайвны элч, амьтан судлаач Жейн Гудоллтой хамтран органик материалаар хийгдсэн хувцасны цуглуулга гаргалаа. Тэд энэхүү төслийг сармагчнуудыг хамгаалах зорилготойгоор хэрэгжүүлжээ.

Do not Let Them Disappear нэртэй цуглуулга нь дахин боловсруулсан органик материал бүхий футболка, хөвөн даавуун цамц ба юүдэнтэй цамц зэргээс бүрдэх бөгөөд гиббон, шимпанзе, бонобо, горилла ба орангутан гэх сармагчны төрлүүд устаж үгүй болж буйг анхааралдаа авахыг уриалсан юм.

Цуглуулга худалдаалагдаж буй вебсайт дээр хүн төрөлхтөн одооноос дорвитой арга хэмжээ авч эхлэхгүй бол ойрын 20 жилийн хугацаанд ихэнх сармагчны төрлүүд устах магадлалтайг анхааруулжээ.

 

Buro.Mongolia

2018-11-12, 18:00