Шүтээнтэйгээ бага ч болов уу ойртох боломж
2016 онд Levi's брэнд Christie's дуудлага худалдаагаар дамжуулан агуу Альберт Эйнштейний хувийн эзэмшилд байсан Menlo Cossack хүрэмний оригиналыг худалдан авсан байдаг. Түүхэнд өгүүлэгддэгийн дагуу домогт физикч энэхүү хүрмийг АНУ-д хүрэлцэн ирсний анхны он, жилүүдэд өмсдөг байсан аж. Тэрээр Герман улсаас АНУ руу 1933 онд нүүн шилжсэн билээ.
Саяхан Levi's брэнд хүрмийг хуулбарлан гаргахаар шийдсэн бөгөөд ингэхдээ хонины арьс ашиглажээ. Шинэ загвар ердөө 500 ширхэг үйлдвэрлэгдэж, тус бүрдээ дугаарлагдсан байгаа. Нэг хүрэмний үнэ $500 байх болно. Мөн хүрмийг худалдан авсан хүн бүр D.S. & Durga брэндийн Альберт Эйнштейнээс сэдэвлэн бүтээсэн тусгай цуглуулгын сүрчгийг бэлгэнд авах гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт