Louis Vuitton брэнд NBA-тай хамтран ажиллана

Виржил Абло NBA-д зориулсан аксесуар, капсул цуглуулга урлана

Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Виржил Абло АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-тай удаан хугацааны турш хамтран ажиллахаар болсон тухай WWD сэтгүүл мэдээллэлээ. Ингэснээр Виржил Абло Louis Vuitton брэндийн нэр дор NBA-д зориулсан аксесуар, капсул цуглуулга зэргийг урлах юм.

"Бид урьд өмнө нь олон брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан ч Louis Vuitton шиг тансаг зэрэглэлийн брэндтэй хамтрах гэж буй нь анх удаа билээ. NBA-г сонирхож, шүтэн биширдэг залуус ч мөн Louis Vuitton брэндэд дуртай гэдгийг судалгааны явцад олж мэдсэн. Тиймээс тэд энэхүү мэдээг баяртайгаар хүлээн авна гэдэгт итгэлтэй байна" хэмээн NBA-гийн төлөөлөгч Марк Татум WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Виржил Аблогийн анхны NBA-д зориулсан цуглуулга 2020 оны аравдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөгджээ.

Түүнчлэн Louis Vuitton загварын ордон NBA-гийн Аваргын цомд зориулсан тээшийг урласан ба тээшний загварыг өнөөдөр олон нийтэд танилцуулаад байгаа юм.

 

 

Buro.Mongolia

2020-01-23, 14:40