Алессандро Микелегийн гоо зүйгээр хийгдсэн спорт загварууд
Gucci болон The North Face нар хамтарч 1970-аад оноос санаа авсан цуглуулга гаргажээ. Цуглуулгад багтсан зузаан куртка, гутал, явган аяллын хувцас болон аксесуар зэрэг нь спорт брэндийн архивын загваруудыг санагдуулж байлаа. Цуглуулгад мөн аяны цүнх, майхан болон унтлагын мешокууд багтсан байна.
Шинэ загварууд дээр хоёр брэндийн нэгтгэсэн лого байршсан нь Gucci-гийн таних тэмдэг болсон ногоон болон улаан өнгө бүхий The North Face-ийн гурван муруй зураас юм.
"Аливаа аялал нь өөрийгөө тодорхой хэмжээнд танихад тусалдаг. Энэ нь л The North Face болон Gucci брэнд нарыг нэгтгэлээ. Бид Алессандро Микелегийн загварыг эрх чөлөө гэж хардаг хандлага дээр суурилан цуглуулга бүтээж, үүгээрээ хүмүүст өөрийгөө илэрхийлэхэд нь нэмэр болохыг хүссэн" хэмээн брэндүүдийн төлөөлөгчид хамтарсан цуглуулгыг тодорхойлжээ.
Брэндүүд мөн экологийн талаар ч мартсангүй. Тэд цүнхнүүдээ Econyl гэх дахин боловсруулсан далайн хуванцраар хийснээс гадна зарим загваруудыг архивын материалуудаар урлажээ. Загваруудын баглаа боодлыг ч бас дахин боловсруулсан материалуудаар хийсэн байна.
Энэ бол дизайнер Алессандро Микелегийн өөр брэндтэй хамтран бүтээсэн анхны бүрэн хэмжээний цуглуулга юм. Харин The North Face-ийн хувьд эсрэгээрээ өөр брэндүүдтэй тогтмол хамтардгаараа алдартай бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Supreme, Junya Watanabe, Sacai болон MM6 Maison Margiela брэндүүдтэй хамтарсан байгаа.
Хамтарсан цуглуулга нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Gucci брэндийн салбар дэлгүүрүүдээр болон нэгдүгээр сарын 22-ноос эхлэн хоёр брэндийн вебсайтуудаар онлайн байдлаар худалдаалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт