Өвлийн спортод зориулсан Coco Neige цуглуулга
Австралийн жүжигчин Марго Робби Chanel брэндийн өвлийн спорт хувцасны Cocо Neige цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Жүжигчин бүсгүй Chanel брэндийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдээлэл өнгөрөгч гуравдугаар сард цацагдсан бөгөөд тэрээр Оскарын наадамд оролцохдоо Chanel брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельдийн урласан даашинзаар гоёсон билээ.
Марго Роббигийн хэлж буйгаар "Зураг авалтын уур амьсгал, өнгө аяс гээд бүхий л зүйл маш гайхалтай байлаа. Мөн Карл Лагерфельдтэй хамтарч ажиллахад маш таатай байсан төдийгүй тэрээр маш бүтээлч сэтгэлгээтэй, сод авьяастай хүн" аж.
Chanel брэнд урьд өмнө нь цана, сноубоард худалдаанд гаргаж байсан ч өвлийн спортод зориулсан бүтэн цуглуулга танилцуулж буй нь анхны удаа юм. Coco Neige цуглуулга нь өдөн куртка, цасны өмд, ноосон цамц болон ороолт, бээлий, цанын шил зэрэг аксесуаруудаас бүрджээ. Өнгөний хувьд цэнхэр болон нил ягаан өнгө давамгайлж байгаа бол материалын хувьд атлас, хамба, жийнс зэргийг салхи болон ус нэвтэрдэггүй байхаар хийсэн байна. Тус цуглуулга ирэх долдугаар сард худалдаанд гарах бөгөөд мөн Фрaнцын Courchevel цанын баазад худалдаалагдах гэнэ.
Дашрамд дурдахад Chanel брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд урьд өмнө Кристен Стюарт, Кара Делевинь, Лили-Роуз Депп зэрэг алдартнуудтай хамтарч байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт