Met Gala 2019: Улаан хивсэн дээрх эрчүүд

“Хүйсийн хязгаар арчигдсан газраас бид хамгийн гайхалтай зүйлийг олж хардаг”

Кэмпийн гоо зүй нь хүйс хоорондын хязгаарыг үгүй хийдэг тул энэ удаагийн Met Gala дээрх эрчүүд тун сонирхолтой хувцаслах боломжтой байлаа. Сануулж хэлэхэд Сьюзен Зонтаг өөрийн эссэндээ кэмпийн гоо зүйн төгс төлөөлөгчийг андрогин буюу аль нэг хүйсэд харьяалагддаггүй нэгэн хэмээн онцолж байсан юм. Түүний хэлснээр хүйсийн хязгаар арчигдсан газраас бид хамгийн нарийн мэдрэмжтэй, гайхалтай зүйлийг олж хардаг байна. Энэ нь ч үнэний ортой тунхаглал болохыг сая болж өнгөрсөн улаан хивсний ёслол баталлаа. Хуниасаар чимэглэгдсэн гялалзсан ягаан өмсгөл өмссөн Алессандро Микеле, бүхэлдээ сувдаар бүрхэгдсэн хясаа мэт хэлбэртэй нөмрөг сонгосон Райан Мерфи, алтан далавчтай Билли Портер, хагас гэрэлтэх торон комбинзонтой Харри Стайлз гээд Met Gala үдэшлэгийн гол чимэг нь эрчүүд байлаа.

Buro.Mongolia

2019-05-07, 11:00