2024 оны Met Gala үдэшлэг "Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд: Загварын сэргэн мандалт” сэдвийн дор Нью-Йорк хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Оны хамгийн загварлаг үдэш тодотголтой тус улаан хивсний ёслол дээр алхсан алдартнууд дан ганц хувцаслалтаараа бус гоо сайхны шинэлэг дүр төрхүүдээрээ ч гэсэн олон нийтийг жил бүр алмайруулдаг гэдгээрээ тун алдартай билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд өөгүй, натурал, гэрэлтсэн будалт давамгайлж байсан ч жүжигчин Зендеягийн нарийхан хөмсөг, бага зэрэг готик хэв маягтай смоки нүүр будалт, жүжигчин Аманда Сейфридийн нил ягаан өнгийн уруулын будалт тэр дундаас онцгойрч байв. Харин модель Жижи Хадидын хэрэгжүүлсэн боб тайралт, 1960-аад оны цэмцгэр бүсгүйчүүдийг санагдуулам глэм хэв маяг үзэгчдийн анхаарлыг ихэд татаж чадсан бол жүжигчин Сидни Cуини олонд танигдсан шаргал үст дүр төрхөө тэр чигт нь өөрчлөн үсээ тас хар өнгөтэй болгосон нь шууд л харц булааж байлаа. Түүнчлэн дөнгөж уснаас гарсан мэт нойтон, чийгтэй мэт самналт, төрөл бүрийн шигтгээ, ягаан туяатай хацар өнгөлөгч, драматик сормуус, үргэлж сонгодогт тооцогддог час улаан өнгийн уруулын будаг энэ үдэш түлхүү зонхилж байв.
Ингээд 2024 оны Met Gala үдэшлэг дээрх шилдэг гоо сайхны төрхүүдтэй танилцана уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт