Ямар загвар худалдан авч, ямар загвараас хол байх хэрэгтэй вэ?
Намхан, өндөр, дундаж гээд бүх л эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд намхан нуруутай бүсгүйчүүд хувцаслалтын тал дээр илүү их асуудалтай тулгардаг. Загварын салбарт ноёрхож эхэлсэн тренд бүрийг дагалгүй өөрийн галбирыг сайтар ойлгож, ямар загвар сонгохоо мэддэг байх нь тэдний ухаалаг хувцаслалтын үндсэн суурь юм.
Тохиромжтой загварууд
Шулуун загвартай богино даашинз
1960-аад оны хэв маягтай шулуун загвартай богино даашинз нь хөл урт харагдуулах чадвартай.
V хэлбэрийн энгэртэй топ
V хэлбэрийн энгэртэй топ биеийн дээд хэсгийг урт болгодог бөгөөд урт юбка ба сул загварын брюк өмдийг хэтэрхий нүсэр биш, харин цэмцгэр харагдахад тусалдаг.
Өндөр суудалтай загварууд
Харандаа хэлбэрийн юбка, жийнсэн өмд, богино шоорт гэх зэрэг загварууд аль болох өндөр суудалтай байх тусам галбирыг илүү урт харагдуулна.
Жижиг цүнх
Мини хэмжээтэй гар цүнхнүүд хамгийн төгс сонголт юм. Хэрвээ том шоппер цүнх барихыг хүсэж байгаа бол энэхүү ангилал дундаа харьцангуй жижиг хэмжээтэйг нь сонгоорой.
Бага зэрэг шөвгөр хоншоортой гутал
Намхан ултай эсвэл өндөр өсгийтэй гээд бүх төрлийн гуталнууд бага зэрэг шөвгөр хоншоортой байвал хөл илүү урт харагддаг.
А хэлбэрийн богино юбка
А хэлбэрийн юбка бас л хөлийг урт харагдуулна. Шөвгөр хоншоортой туфлитэй хослуулбал бүүр ч илүү тохиромжтой шүү.
Өндөр оноотой загварууд
Хэтэрхий урт загварууд танд төдийлөн сайхан зохидоггүй юу? Хэрвээ тийм бол өндөр оноотой загвар сонгох нь асуудлыг шийдэх төгс арга юм.
Тэгш өнцөгт бүхий цэмцгэр эсгүүртэй гадуур хувцас
Нэгэн жигд саармаг өнгийн, тэгш өнцөгт эсгүүртэй, цэмцгэр пальто ямар ч бүсгүйг илүү өндөр, дэгжин харагдуулдаг том давуу талтай.
Тохиромжгүй загварууд
Нэмэлт зөвлөгөө
Юуны түрүүнд таны биед төгс суух хувцас санал болгодог брэндүүдийг мэдэж ав. Дэлхийн ихэнх брэндүүдийн санал болгодог хувцас 165 см буюу түүнээс дээш өндөртэй бүсгүйчүүдийн биед тохируулагдан хийгдсэн байдаг. Тэгэхээр харьцангуй намхан нуруутай бүсгүйчүүдэд хэвийн хэмжээтэй хувцаснууд тэр бүр төгс сууж өгдөггүй юм. Тэр тусмаа дотоодын зах зээлд одоогийн байдлаар өргөн сонголт хараахан бий болоогүй байна. Гэхдээ хэрвээ та онлайн шоппинг хийх дуртай бол Монгол руу шууд хүргэлт хийдэг Topshop, ба Asos, мөн хүргэлтийн компаниар дамжуулан худалдан авч болох Banana Republic, J Brand, J.Crew, Anthropologie гэх зэрэг брэндүүдийг анхааралдаа аваарай. Эдгээр нь намхан нуруутай бүсгүйчүүдэд тусгайлан зориулагдсан загварлаг хувцаснууд гаргадаг юм.
Байнгын үйлчлүүлдэг чадварлаг оёдолчинтой бол. Мэдээж хэрэг бүсгүй бүр өөрт таалагдсан хувцсаа сонгон өмсөх учиртай. Тиймээс хэрвээ танд таалагдсан хувцас биед тань төдийлөн сайхан суухгүй байгаа бол чадварлаг оёдолчны гарт бүх зүйл өөрчлөгдөнө шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт