Off-White брэндийн бүтээлч захирал Nike брэндийн арван сонгодог загварыг шинэчиллээ
Off-White брэндийн үүсгэн байгуулагч, өдгөө 36 настай Виржил Абло Nike брэндийн домогт загваруудыг шинэчиллээ. Тодруулбал дизайнер Air Jordan 1, Air Max 90, Air Max 97, Blazer, Hyperdunk, Air Force 1, Air VaporMax, Air Presto, Zoom VaporFly болон Converse брэндийн алдарт Chuck Taylor All-Stars загваруудыг өөрийн хэв маягт оруулан дахин загварчилжээ.
Эхний таван пүүз (Air Jordan 1, Blazer, Air Presto, Air Max 90 ба VaporMax) энэ есдүгээр сараас эхлэн Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудын NikeLab дэлгүүрүүдээр худалдаалагдана. Харин цуглуулгын албан ёсны нээлт дэлхий даяар арваннэгдүгээр сард хийгдэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт